
Баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь гарчээ. Салбаруудын нэгдсэн албаны төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх газрууд өнөөдөр ердийн цагийн хуваариар буюу 10.00-14.00, 16.00-20.00 цагийн хооронд ажиллаад 11,12-нд амарна.
Харин 13-наас ердийн цагийн хуваариар ажиллах юм байна. Баярын өдрүүдэд зуслангийн үйлчилгээ болон бусад үйлчилгээ ус зөөврийн жижүүрийн машин амралтгүй ажиллана. Мөн баярын өдрүүдэд УСУГ болон зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадуудад хариуцлагатай жижүүр ажиллах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ