
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд энэ сарын 09, 10-нд 08.00 –24.00 цагт ажиллаж, 11, 12-нд амарч, 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин холдинг” ХХК-ны сүлжээ дэлгүүрүүд 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нд Хорооллын “Номин их дэлгүүр” амарна. 11, 12-нд “Улсын их дэлгүүр”, “УИД”-ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00 -20.00 цаг хүртэл ажиллаж, 13-нд 10.00 -21.00 цаг хүртэл ажиллана. 11 -13-ныг дуустал “Номин стандарт” амарна. “Номин холдинг” ХХК-ны бүх салбарууд 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00 –23.00 цагийн хооронд ажиллана.
"Сонгинохангай" ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00 -24.00 цагт ажиллана.
“Скай” их дэлгүүр 10, 11, 12, 13-нд 10.00 -21.00 цаг,
“Скай” хайпермаркет 09.30-20.30 хүртэл ажиллана. 14-16-ыг дуустал амраад, 17-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв 10-нд ердийн цагийн хувиараар 10.00-19.00 цагт ажиллаж, 11-17-нийг дуустал амарна. 18-наас эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв 10-нд ердийн цагийн хувиараар 10.00 -19.00 цагт ажиллаж, 11-16-ыг хүртэл амраад, 16-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв 10-нд 07.00-20.00 цаг хүртэл ажиллаж, 11, 12, 13 –нд амраад 14-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв 10 –нд 06.00-18.00 цаг хүртэл ажиллаж, 11-14 –ийг дуустал амраад, 15-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах 10-нд 09.00-15.00 цаг хүртэл ажиллаж, 11-15-ны хооронд амраад,16-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 10 -нд 10.00-20.00 цагт ажиллаж, 11, 12, 13 –нд амраад, 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ