Хойд Солонгосын Ким Жон-ун нэгэн нууцлаг эмэгтэйн хамтаар
Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон-ун бямба, ням гаригт олны үл таних эмэгтэйн хамтаар харагдсан байна. Маш хаалттай, нууцлаг нийгмээс нь үүдэн Ким Жон-уны гэрлэсэн эсэх, бүр нас нь нарийндаа хэд гэдгийг ч нарийн мэдэх хүн байдаггүй учир Өмнөд, Хойд Солонгосчууд тэрхүү эмэгтэйг хэн болох тухай таавар тааж сууна. Ням гаригт өөрийн өвөө Ким Ил Суны хүндэтгэлийн арга хэмжээн дээр уг эмэгтэйтэй хамт байгааг үндэсний телевизээр гаргасан бол дараа нь бямба гаригт тоглолтон дээр хамт байсан эмэгтэй тэрхүү эмэгтэй мөн хэмээн үзэж байгаа юм. Эмэгтэйн гадаад байдлаас харахад 20-оод настай бөгөөд маш бага танигдсан Ким Жон-уны дүү Ким Ёо-жон байж магадгүй. Аль эсвэл түүний эхнэр ч байж болох юм. Өнгөрсөн жил өөрийн эцэг Ким Жон-илийг нас барсны дараагаар Ким Жон-ун эцгийнхээ орыг залгамжлах болсон билээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ