Наадмаар 863 автобус иргэдэд үйлчилнэ

img

Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний дараахь байдлаар зохион байгуулагдана. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78 чиглэлд их багтаамжийн 654, туслах 25 чиглэлд бага оврын 203, зуслангийн зургаан чиглэлд бага багтаамжийн зургаа, их багтаамжийн тав, нийт 863 автобус ажиллана. Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 11,12-нд хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус Мохатма Гандийн гудамжаар орж үйлчилнэ. Мөн Хүй долоо худаг руу 11,12-нд Төв цэнгэлдэх дотроос буюу “Шагай харвааны” талбайн урд талын зогсоолоос, 13-нд Хотын төвөөс буюу МУБИС зогсоолоос тус тус 20 их багтаамжийн автобус, 11,12,13-нд хотын 3,4-р хороолол, 7 буудал, Таван шар, ХМК, Офицерүүдийн ордон гэсэн таван чиглэлээс тус бүр дөрөв  нийт 20, Хүй долоо худаг дээр төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 10, нийт 30 бага оврын автобус үйлчилгээнд ажиллана.. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ