
ХБНГУ-ын канцлер Ангела Меркел өнөөдөр Индонезийн нийслэл Жакарта хотод ирлээ.
Хатагтай Меркел ерөнхийлөгчийн ордонд Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойонотой уулзахаар төлөвлөсөн байна. Удирдагчид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэх юм.
Хоёр өдөр үргэлжлэх уг айлчлалын үеэр канцлер тус улсын хэд хэдэн газруудаар зочилох юм байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ