Боксын тамирчид медалийн төлөө тулалдана


“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмын мэдээ: Якутскийн үндэсний циркэд боксын тэмцээн 7-р сарын 07-ны өдөр эхэлсэн. Манай улсаас 7 боксчин өрсөлдөж байна. Өчигдөр 46, 54, 57 кг-ийн жингийн тулаан боллоо. 46 кг-ийн жинд Э.Энхтөр Оросын боксчин Назыров Рузильтэй хүрэл медалийн төлөө өрсөлдөөд ялагдсанаар манай тамирчин медалийн тавцангаас мултарлаа. Харин 54 кг-ийн жинд “Хангайтан” клубын тамирчин Б.Есүхэй Палестиний боксчин Авдалфата Мубаслатай тулалдаж 14:8-аар илүүрхэж ялсан.Тэрээр 7-р сарын 13-ны өдөр мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийнэ. Мөн хүрэл медалийн төлөө 57 кг-д А.Номун-Эрдэнэ, Сирийн тамирчин Гхосон Ахмадтай тулалдаж ялагдлаа. Боксын тэмцээн нийт 13 жинд медалийн эздээ тодруулна. Ивээн тэтгэгчээр компьютерийн “Онлайн төв” ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ