Спортын гимнастикийн тэмцээн эхэллээ

img

“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмын спортын гимнастикийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн спортын гимнастикийн тэмцээнд манай улсаас хөвгүүдээс А.Энхтулга, А.Жаргалсайхан, охидоос Б.Мөнхсайхан нар өрсөлдөж байна. Якутын спортын сургуулийн спорт зааланд болж байгаа тэмцээн хөвгүүдийн өрсөлдөөнөөр эхэллээ. Манай улсын тамирчид өнөөдөр цагаригт дүүжин, харайлт, суга савлуур, чөлөөт хөдөлгөөн, модон морь зэрэг 6 хэрэглэлд амжилттай оролцлоо. Ингэснээр хоёулаа финалд шалгарлаа. Маргааш охидын тэмцээн болно. Нөгөөдөр спортын гимнастикийн финалын тэмцээн болно. Хүүхдийн спортын 5-р их наадмын спортын гимнастикийн тэмцээнд Монгол, Кувейт, Саха, Энэтхэг, Камбож, Казахстан, Иран, Сири зэрэг 11 багийн 24 тамирчин өрсөлдөж байна. Ивээн тэтгэгчээр компьютерийн “Онлайн төв” ажиллаж байна. Сурвалжлагч А.Алтанчимэг Зураглаач Д.Ласран нар Якутск хотоос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ