
“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр өндөрлөж дүнгээ гаргалаа. Манай улсаас 12 тамирчин барилдаж нийт 2 алт 2 мөнгө 4 хүрэл медальтайгаар тэмцээнээ амжилттай дуусгалаа. Чөлөөт бөхийн тэмцээний ерөнхий шүүгчээр урилгаар ОУ-ын шүүгч Б.Төмөрбаатар ажиллав. Өнгөрсөн 2008 онд Хүүхдийн спортын 4-р их наадамд чөлөөт бөхийн 20 тамирчин ирж оролцоод 11 медаль хүртэж байсан юм. Спортын 5-р их наадам эхлээд 6 дахь өдөртэй золгож байна. Монголын тамирчид одоогийн байдлаар нийт 17 медаль хүртээд байна.
МУГТ Н.Төгсцогт 2008 онд “Азийн хүүхдүүд” наадмын боксын төрөлд хүрэл медаль
ОУХМ Г.Эрдэнэболд 2008 онд “Азийн хүүхдүүд” наадмын спортын гимнастикийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Мөн 2008 оны Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр бас энэ наадамд ирж өрсөлдөж байлаа.
Ивээн тэтгэгчээр компьютерийн “Онлайн төв” ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ