Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлнэ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна Чингэлтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч, жолооч тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг ажиллаж байна. Харин цэнгэлдэх хүрээлэнгийн дотор Хан-Уул дүүргээс гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Эмнэлгийн ажилтнууд 09.00 цагаас наадмын үйл ажиллагаа дуустал ажиллах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ