Тэмдэглэлийн дэвтэрээр урласан даашинзаа өнөөдөр олонд танилцуулна

img

Монголын дизайнерууд тэмдэглэлийн дэвтэр, харандаа, цаасаар даашинз, малгай, залуусын чөлөөт сэтгэлгээтэй сүүлийн үеийн шилдэг загвартай хувцас хийжээ. Францын нэрт “Родиа” брэндийн бичгийн хэрэглэлүүд ийнхүү хувцас, гоёл болон Монголын загварын тайзнаа амилах гэж байна. Эдгээр загварыг Урлах эрдэм дээд сургуулийн дизайнерууд санаачлан бүтээжээ. Одоогоор тэд 80 гаруй төрлийн загвар бүтээгээд байгаа гэнэ. Энэхүү бүтээлээ өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд олонд танилцуулах юм байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ