

УИХ-ын гишүүд брэндийн костюмаар гоёж имижээ бүрдүүлдэг. Тэгвэл тэднийг Үндэснийхээ брэндээр гоёсон байхыг Цагаан сар ба Үндэсний их баяр наадмаар л харах боломжтой. Бусад үед үндэснийхээ дээл хувцасыг өмсөх нь нүдний гэм болсон тэд бас чуулганы танхимд хар болон хар хөх өнгийн костюмаар ижилсдэг шигээ дээлээрээ ч гэсэн ижилсдэг байна.
Өнгөрсөн зуны наадмаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт нар яг адилхан загвар бүхий лам захтай дээлээр гоёсон юм. Өнгөний үл ялиг зөрүүг эс тооцвол нэг ангийн хоёрыг дээлээ ээлжилж өмсдөг гэмээр л харагдаж байв. Ёстой л хошин урлагийнхны хэлдэгээр Минийх бол чинийх, чинийх бол минийх гэмээр харагдаж байсан шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ