Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг, спорт
Нийтлэл
3449.0
$
2012-07-11
Х.Бат-Эрдэнийн хүрэн түрүү магнайгаар тодорлоо
Хурдан их насны морьд барианд орж ирлээ. Энэ насанд 417 хурдан буян бүртгүүлсэн байснаас 405 хурдан ажнай шанадас сорьсон юм. Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь тоосоо өргөлөө. Энэ хүлгийг Хэнтий аймгийн Дадал сумын уяа, Монгол Улсын Манлай уяач Б.Бат-Өлзий уяж, хурдлуулжээ. Харин аман хүзүүнд Ховд аймгийн Дарви сумын уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуурт морин спорт уяачдын холбооны тэргүүн Ү.Атарсайханы ембүү хул хурдаллаа. Түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д.Баясгалангийн суман хүрэн, Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Тэргүүн шадар сайд М.Энхбо
лдын хүрэн халзан айргийн гурав, дөрөвт орсон бол айргийн тавд хүүхэдгүй морь орж ирсэн. Гэвч журам ёсоор байр хойшлуулан тооцох юм.
Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ