Усны тооллогын дүн гарчээ

img

Монгол орон даяар усны нэгдсэн тооллого хийж, дүнгээ гаргах ажил өнгөрөгч долоо хоногт бүрэн дуусчээ. Усны тухай хуульд заасны дагуу усны эх үүсвэрийн тоо, нөөц, чанар, ашиглалт болон хаягдал усны хэмжээ, бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд жилдээ нэг удаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр, харин улс орон даяар дөрвөн жилд нэг удаа улсын төсвийн хөрөнгөөр тооллого явуулдаг аж. Тодруулбал, Усны тухай хууль гарснаас хойш буюу 2003 оноос хойш Монгол орон даяар гурав дахь удаагийн тоолллогоо энэ жил хийгээд байгаа юм. Энэ жилийн тооллогоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-124 тоот тушаал, Усны газрын даргын А-34 тоот тушаалаар орон нутагт ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын нарийвчилсан удирдамж, зааварчилгааг гарган энэ оны тавдугаар сарын 15-наас эхэлж, долдугаар сарын 20 хүртэл улсын хэмжээнд 54 групп, 1586 хүн ажиллажээ. Тооллогын дүнг ирэх сарын 15-ны дотор  БОАЖ-ын Сайдын зөвлөлд  үр дүнг  тайлагнах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ