236 үрээ гарааны зурхай руу хөдөлжээ

img

Монгол нутагт анхны төрт улс байгуулсны 2221, Их Монгол Улс байгуулсны 806, Тусгаар тогтносны 101, Ардын хувьсгалын 91 жилийн түүхт  их ойн  баяр наадмын   хурдан морины уралдааны  соёолон насны ангилалд  236 үрээ уралдахаар гарааны зурхай руу хөдөллөө.

Соёолон насны  ангилалд өнгөрсөн жил төрийн их баяр наадамд айрагдаж, Тамирынхурд-3 хангайн бүсийн наадамд түрүүлсэн Манлай

уяач Б.Мөнхтөрийн буурал, бүсийн наадмын хоёр айргийн эзэд МУ-ын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдин  халтар болон шарга, “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдааны аман хүзүү Б.Базаррагчаагийн бор, МУ-ын Алдарт уяач  Н.Хүрлээгийн Дүнжингаравын айргийн эзэн зээрд  зэрэг олон хурдан хүлэг  гарааны зурхай руу морджээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ