Х.Түмэнбаярын халтар соёолон түрүүллээ

img

Монгол нутагт анхны төрт улс байгуулсны 2221, Их Монгол Улс байгуулсны 806, Тусгаар тогтносны 101, Ардын хувьсгалын 91 жилийн түүхт их ойн баяр наадмын соёолон насны  уралдаанд  газар газрын шандаст 236 үрээнээс   Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар түрүүлэн ирж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ.

Халтар үрээний араас  аман хүзүүнд Манлай уяач,"Алтай констракшн" ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор, айргийн гуравт  Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунайгийн хүрэн, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, айргийн тавд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр тус тус хурдаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ