Хүүхдийн наадамд оролцож байгаа Монголчууд баяр наадмаа тэмдэглэлээ

img

“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадам Саха улсын Якутск хотод нээлтээ хийгээд 8 дахь өдөртөйгээ золгож байна. Ардын хувьсгалын 91 жил, Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд болж байна. Дэлхийд ганцхан монгол наадам, дээлтэй монгол наадмаа Якутск хотод тэмцээнд оролцож байгаа Монголчууд тэмдэглэж байна. Өчигдөр урлагийн тоглолт, морин хуурын аялгуу, уртын дуугаа сонсож сэтгэлээ уяраасан Монголын тамирчид, дасгалжуулагчид багийн албаныхан бүгд сэтгэгдэл өндөр байлаа. Монгол улсаас нийт спортын 16 төрөлд 103 тамирчин өрсөлдөж байгаа юм. Баяр наадмын үйл ажиллагааг нээж БТСГ-ын Спортын хэлтсийн дарга, багийн ахлагч Н.Оюунбат үг хэлсэн юм. Мөн Саха улсын дэд ерөнхийлөгч, “Азийн хүүхдүүд” спортын 5-р наадмын зохион байгуулах хорооны дарга Глушко Дмитрий үг хэлж Монголчуудад баяр хүргэлээ. Морин хуурын аялгуу, уртын сайхан дуундаа уярсан Монголын баг тамирчдын сэтгэл зүрх омогшиж илүү их амжилтын төлөө медалийн буухиагаа үргэлжлүүлэхээр уухиаллаа. Баяр наадмын арга хэмжээг МОБХ-ны шүүгч н.Атарбаяр, БТСГ-ын Спортын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн нар хөтлөн явуулсан нь бас нэгэн сюрприз байлаа. Мэдээллийн ивээн тэтгэгчээр компьютерийн "Онлайн төв" ажиллаж байна. Сурвалжлагч А.Алтанчимэг Зураглаач Д.Ласран нар Якутск хотоос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ