Ажлын байр байгаа ч ажиллах хүн алга

img

Өвөрхангай аймгийн Хархорин суманд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн үйл ажиллагаатай УИХ-ын дэд дарга Г.Батхүү танилцлаа. Хархорин сумын оршин суугчдад түлшний модны хэрэгцээгээ хангана гэдэг бэрх. Ер нь ганц энэ сум ч биш Арвайхээрт түлшний асуудлыг шийдвэрлэхэд багагүй хүндрэл учирдгийг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлж байв. Иймээс орон нутгийн удирдлагууд модны захуудыг дэмжиж, гэрээ байгуулан иргэдийн түлшний хэрэгцээг хангах арга хэмжээ авч эхэлжээ. Хархорин сумын Модны захын эзэн Ч.Дамдиндорлиг ийм гэрээний дагуу 25 кг-ын нэг шуудай модыг 2000, 16 шоо метр буюу нэг машин модыг 800 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Бат-Өлзий сумаас бэлтгэсэн модыг 120 гаруй мянган төгрөгөөр авч, тээвэрлэлтэд 300 мянгыг зарцуулдаг юм байна. Иймээс Хархоринд борлуулах үнийг 800 мянган төгрөгөөр тогтжээ. Үүний зэрэгцээ нүүрсээ шигшин борлуулж, хаягдлаар нь шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ сумынхаа найман ахмад настанд нүүрсний хаягдлаа үнэгүй өгч, шахмал түлш хийж ирвэл борлуулж өгөхөөр тохирчээ. Хэрэв мод бэлтгэх, нүүрс  шигших зэрэгт хүн ажиллуулбал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “олон нийтийг хамарсан ажил” хэмээх шалгуураар олгодог өдрийн 9000 төгрөгийн цалинг өгөх бололцоотой хэмээн аймгийн Засаг дарга хэллээ. Энэ дэмжлэг зургаан сарын хугацаатай агаад Модны захын эзэнд тун ч хэрэгтэй нь гарцаагүй юм. Хархоринд вакум цонхны үйлдвэр нээсэн “Шунхлайн элбэрэл” ХХК-ийн захирал Т.Санжидмаа нэг бэрхшээлийг УИХ-ын дэд дарга Г.Батхүүд дуулгасан. Сард 350 мянган төгрөгийн цалинтай, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлнө, өдөрт хоолыг нь даана гээд байхад л ажиллах хүн олддоггүй гэнэ. Улаанбаатараас мастер багш авчирч цонх үйлдвэрлэх сургалт явуулсан боловч мөн л ажиллахыг хүсээгүй байна. Уг нь эднийх Орос бэлдцээр үйлдвэрлэл явуулдаг “Цонх констракшн” компаниас материалаа авч, хотын захын ханшаар борлуулдаг аж. Иймээс эрэлт хэрэгцээ их гэнэ. Өнгөрөгч зун гэхэд л 100 гаруй цонх захиалгаар үйлдвэрлэсэн бол сүүлийн хэдэн өдөрт 40 гаруй цонхны захиалга иржээ. Зөвхөн энэ үйлдвэр ч биш Өвөрхангай аймгийн хэмжээнд зам, барилга дээр ажиллах хүн олдохгүй байгаа гэсэн хачирхалтай мэдээг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Хархорин сумын Засаг дарга Г.Нямдулам нар дуулгалаа. Хархорин-Хужиртын зам дээр, мөн төмс ялгахад өдөрт 10 мянган төгрөгөөр цалинжуулна гэсэн боловч ажиллах хүн олдоогүй байна. Харин шинээр баригдаж байгаа цэцэрлэгт туслах багш, харуулаар ажиллахаар 100 гаруй хүн бүртгүүлснийг “бие амар, хөнгөн ажил хийж, боломжийн цалин авах” сонирхолтой хүн олон байгаагийн илрэл хэмээн тэд дүгнэв. Үнэхээр ч УИХ-ын дэд даргыг орон нутагт ажиллах үеэр “ажил олдохгүй хэцүү байна” гэх гомдол залуучуудын дундаас нэлээн гардаг. Тэгсэн хэрнээ Хархорин, Арвайхээр суманд л гэхэд барилга, зам дээр ажиллах хүн олдохгүй байгаад үүнээс өөр тайлбар олдохгүй нь аргагүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

harhorini zasag darga ni chadwar muutai yum chini ajiliin bair oldohgui ni zow oo
2011-12-07
Үнэн зөв мэдээлэл бич хурган дарга нар өөрсдийнхөө ажилыг хамгаалахын тулд тэгэж яарж байгаа юм.
2011-12-01
Ажил хийх хүмүүсийн цалин бага байгаа учраас ажиллах сонирхолгүй байна шүү дээ
2011-11-15
yuplglky rt8ujghblo tim ghk t8u r5 f7yu ty
2011-11-15
hi ene aimag
2011-11-15
deerhi hunii helj baigaamai sanal neg baigaa bolovch heg zuil deer sanal niilehgyi baina. yagaad gebel hubiin hebshliin aj ahuin negjuud hezeech humuucd amlaj baigaa tsalingaa egdeggyi, ajilchidiin niigmiin asuudald hezeech anhaardaggyi, zuvhun mungu ulaan nyd tsagaan, zubhun mungu olj baibal setgel hanadag humyys shyy. Hyniig mungu bolgoj hardag huvi hunii neg tasarhai shyy dee. tedniig hezeech erebdej bolohgyi. huuliig ulandaa gishegdeg humyys haana baina gebel hubiaraa hudaldaa naimaa hiij baigaa humyys, aj ahuin negj baiguulaad ajillaj baigaa zalitai hulgaach humuus sh dee.
2011-11-06
энэ бол яг монголын үнэн дүр зураг, ажлын байр байхгүй гээд л байдаг, хэдэн жижг аж ахуйн нэгжүүдийн эзэд одооний залхуу, боловсролгүй, дээд мэргэжил эзэмшсэн боловч юу ч сураагүй тэнэг, их зантай хүмүүсийг ажил хийлгэх гэж зовж байж хийлгэсэн болж байгаа, дээрээс нь цалин өгнө, хооллоно, ажлын байранд сургалт явуулна, татвар төлнө, олон хяналтуудаар хянуулна, гээд маш их дарамттай, монголд ажил байхгүй биш байгаа, ажил хийх сонирхолтой чадвартай хүн л байхгүй байгаа, зүгээр л мөнгө аваад л элдэв долоон халамжийн юм хүртээд л хэвтэж байдаг болчихсон шүү дээ, ихэнх хүмүүс нь
2011-10-26
mongoliin talaar bodhod odoo ernu hugjil bhgui sunuj bgan bishuu ali neg ulsiin bodlogoor duusch bgaa yum shigee.bugd sain bodood uzeerei eh oron mini hugjil bhgui zuvhun ulaanbaatart hedhen hun heden jeep unasan garuud uursdiiguu bolj bn gj bodood yvj bgaa bh
2011-10-24
zalhuu bna ajil hiij chadahgui bna. gadagshaa yvsan zaluus bol hiine de. ted chin gadaadad hamag l hund hetsuu ajiliig hiiged yadaj ajilsag bolson bgaa, dongoj mongoloos irsen humuus ch andahsgui de zalhuu ajil hiij chadahgui geed. yalanguya japan koread uildvert ajillaj sursan humuus u tsag barina ajilsag bolno achaalal daana geed olon um sursan bdg umda. hodoonii zaluus ugasaa mash ih zalhuu danda al belen um haij bdg. iim saihan uildver bhd ajillah heregtei sh de
2011-10-24