Э.Энхбат, Ш.Жаргалсайхан нар начин цолоо баталлаа
Улсын начин Эрдэнэбилэгийн Энхбат Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр, Улсын начин Шинэбазарын Жаргалсайхан Улсын гарьд Н.Ганхуягаар тус тус тав давж начин цолоо баталлаа. Ингэснээр дөрөв давсан таван аймгийн цолтнууд бүгд начин цолны болзлыг хангасан ба, дөрвөн ч улсын начин цолоо батлаад байна. Зургаагийн даваанд шинэ начин болон цолоо баталсан начингуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөхөөр болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ