
Хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө.
Аваргагүй эхэлсэн тавын даваа өндөрлөхөд улсын арслан цолтон гурав, улсын гарьд нэг, заан нэг, хоёр харцага цолтон тус тус тав даваад байна.
Мөн дөрвөн начин цолоо батлаж зургаагийн даваанд шөвгөрөн үлдээд байгаа бол дөрвийн даваанаас орж ирсэн таван аймгийн цолтнууд бүгд начны болзлоо хангалаа.
Улсын арслан Б.Ганбат, Д.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, И.Доржсамбуу, улсын заан Б.Соронзонболд, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, Б.Баасандорж нарын наадамчин олны найдлага тавьж байсан том цолтон бөхчүүд өвдөг шороодоод байна.
Ингээд тав давсан бөхчүүдийг дахин нэрлэе.
1. Улсын арслан Х.Мөнхбаатар
2. Улсын арслан Г.Эрхэмбаяр
3. Улсын арслан Д.Азжаргал
4. Улсын гарьд М.Баяржавхлан
5. Улсын заан Д.Рагчаа
6. улсын харцага Л.Пүрэвжав
7. Улсын харцага Ө.Бат-Орших
8. улсын начин Ш.Жаргалсайхан
9. улсын начин Б.Гончигдамба
10. улсын начин Э.Энхбат
11. улсын начин Т.Санчир
12. аймгийн арслан Ж.Амартүвшин
13.– аймгийн арслан Б.Пүрэвсайхан
14. аймгийн арслан П.Бүрэнтөгс
15. аймгийн арслан Р.Пүрэвдагва
16. аймгийн заан Б.Сугаржаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ