Линдсей Лохан моргт ажиллах болов
2011-10-24

Линдсей Лоханы шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж тэрбээр ээлжит албадан хөдөлмөр эрхлэхээр болжээ. Холливудыг үргэлж шуугиулж сэтүүлчдийн бах тавыг хангаж явдаг Линдсей Лохан нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрээс зүүлт хулгайлсан хэрэгт холбогдоод байсан юм. Харин энэ хэргийнх нь төлөө Лоханыг цогцос хадгалах газарт ажиллуулах шийдвэр шүүхээс гаргасан бөгөөд Лос-Анжелос хотын нэгэн эмнэлгийн моргт ажилллаж байгаа гэнэ. Тус эмнэлгийн нэрийг шүүхээс нууцалсан бөгөөд эмнэлгийн ажилтнуудыг Лоханы байх үеийн гэрэл зураг авахыг хатуу хориглосон байна.  
Shuud.mn
Сонин хачин