
Увс аймгийн Давст сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс улсын заан Д.Рагчаагаар есөн даван төрийн их баяр наадамдаа түрүүллээ.
П.Бүрэнтөгс шуудагны барьцыг нь жийж тавиулмагцаа зааны зүүн талд баруун хөлөөрөө шууд мордоод хойш нь суулгачихсан юм.
Ийнхүү улсынхаа наадамд аймгийн цолтой байхдаа шууд түрүүлж улсын арслан П.Бүрэнтөгс хэмээн цоллуулах боллоо.
Аймгийн цолтой бөх шууд түрүүлсэн тохиолдол өнгөрсөн зууны 20 30-аад оны үед л байсан гэх.
Тэгвэл олон жилийн дараа ийнхүү залуу бөх П.Бүрэнтөгс түүхэн амжилтыг давтаж байна.
Улсын заан Д.Рагчаагийн хувьд төрийнхөө баяр наадамд 512 бөхөөс найм даван үзүүрлэж улсын гарьд цолны болзлыг хангаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ