Үс засуулбал нас ахар болно

img

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүн мунхруулснаараа чиний нас ахар болох болтугай ганц ч гэсэн мунхруулагч тонилж байвал нийгэм цэвэршинэ.
2012-10-02
Энэ худлаа юм бичихээ болиочээ. Би 2000 онд энэ өдөр үсэндээ бүрэн үйлчилгээ хийлгээд үхээгүй л явна. Харин ч үе тэнгийхнээсээ илүү эрч хүчтэй цоглог амьдарч байна. Би Одоо 60 хүрлээ. Ещё надад 80 гартал амьдрах эрч байна. Худлаа мунхруулгаа зогсоо
2012-07-16