Ц.Хүдэрчулуун аавынхаа цолонд хүрлээ

img

Их Монгол Улс байгуулсны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын Халх сурын харваанд 350 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон. Халх сурын харвааны эрэгтэй сурын харваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат Баянзүрх дүүрэг, “Бурхан халдун” группийн харваач Монгол Улсын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун 40 сумнаас 39 онож, баяр наадмын түрүүг авч гарамгай мэргэн цолны болзол хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авсан. Тэрбээр Гарамгай мэргэн А.Цэвээн гуайн хүү гэдгийг монголын ард түмэн андахгүй бизээ. Халх сурын эмэгтэй сурын харваанд Хэнтий аймгийн Дадал сумын харъяат, өнгөрсөн жилийн сурын харваанд түрүүлсэн Х.Оюунчимэг дахин түрүүлж Улсын дархан мэргэн цол хүртлээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ