Монголын тамирчид 30 медальтайгаар тэмцээнээ үргэлжүүлж байна

img

“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадамд Монгол улсаас спортын 16 төрөлд 103 тамирчин өрсөлдөж байгаа. Тэмцээний салхийг самбо бөхийн тамирчид хагалж нэг алт, нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байсан. 7-р сарын 15-ны өдөр “Азийн хүүхдүүд” спортын 5-р их наапаам хөшгөө хаана. Одоо жудо бөх, даам, байт харвааны тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 30 медальтай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Самбо бөх 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл Чөлөөт бөх 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл Шатар 1 мөнгө Жудо бөх 1 алт, 2 хүрэл Спортын гимнастик 1 мөнгө, 1 хүрэл Бокс 1 мөнгө, 2 хүрэл Ширээний теннис 3 алт, 3 хүрэл Хөнгөн атлетик 1 хүрэл. Нийт 7 алт, 6 мөнгө, 17 хүрэл медальтайгаар 2-р байранд бичигдэж байна. ОХУ-ын Сахагийн 1-р баг медалийн тоогоор тэргүүлж явна. Сурвалжлагч А.Алтанчимэг Зураглаач Д.Ласран нар Якутск хотоос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oino:
bayar hvrgiy amjilt hvsiy
2013-03-06
NANSALMAA:
bayar hurgie mongolchuudiin zobhi ni uuduu
2012-07-15
Amarsanaa:
amjilt huseye
2012-07-14
bayar hurgeye. amjilt husie
2012-07-13