Г.Тэмүүлэнгийн хар түрүүллээ

img

Хүй долоо худагт эрлийз дээд насны морьдын уралдаан болж өнгөрлөө. Энэ насанд 44 хурдан хүлэг хурдалснаас Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн хар нэгд хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Б.Ганбаярын хээр орлоо. Харин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хээр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул  “Зоос” галын уяач Д.Батбаярын бор айргийн гурав, дөрөвт хурдалсан юм. Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр давхилаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ