Усан спортын дэд мастер Г.Занданбал улсынхаа рекордыг шинэчилэн тогтоолоо

img

Хүүхдийн их наадмын усанд сэлэлтийн тэмцээн 7-р сарын 10-ны өдөр Якутск хотын Чолбон усан байссейнд эхэлсэн. Энэ тэмцээнд манай улсаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин өрсөлдөж амжилттай оролцлоо. “Хангарьд” спортын клубын тамирчин, спортын дэд мастер Г.Занданбал 2.21.27 амжилтаар улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо. Хүүхдийн их наадмын усанд сэлэлтийн тэмцээн саяхан шинээр ашиглалтанд орсон Чолбон усан бассейнд болж дүнгээ гаргалаа. Энэ бассейн ОУ-ын стандартад нийцсэн 50 метртэй байсан учраас манай тамирчдын хувьд дасан зохицох бэлтгэл сургуулилт хийхэд багагүй цаг хугацаа зарцуулсан юм. Усанд сэлэлтийн тэмцээн 3 өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Өмнө нь Хангарьд спорт клубын тамирчин, спортын мастер н.Дэмүүл улсын рекордыг 2.21.78 хугацаагаар эзэмшиж байлаа. Спортын 1-р зэрэгтэй тамирчин М.Дэлгэрхүү, охидуудаас спортын 1-р зэрэгтэй тамирчин Б.Ариунзул нар оролцож тэд өөрсдийнхөө амжилтыг ахиулсан юм. Манай улсын баг тамирчдыг их наадамд оролцоход Улаанбаатар хотын төв бассейны дасгалжуулагч н.Батболд дасгалжуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ