Тевес “Сити”-гийн эзэмшилд эргэн ирэв
Аргентины хөлбөмбөгч Карлос Тевес “Манчестер Сити”-гийн удирдлагад багаасаа явах хүсэлтээ өргөдөл байдлаар бичиж үлдээчихээд гэр бүл рүүгээ цөөхөн өдрийн чөлөө аваад явсан. Тэгвэл өчигдөр тэрээр “Сити”-гийн эзэмшилд буюу бэлтгэлийн баазад эргэн иржээ. Харин дасгалжуулагч Роберто Манчини Итали руу хөнгөхөн хагалгаа хийгэхээр явсан тул тэд тааралдаагүй гэнэ. Манчини баасан гаригт Англид эргэж ирээд Тевестэй нүүр тулан ярилцах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ