Спортын гимнастикийн тамирчид хоёр медаль хүртэв

img

Спортын гимнастикийн тэмцээнд манай улсаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин өрсөлдслөө. “Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмын спортын гимнастикийн тэмцээн 7-р сарын 10-ны өдөр Якутск хотын спортын сургууль дээр нээлтээ хийсэн. Энэ тэмцээнд манай улсаас хөвгүүдээс спортын дэд мастер А.Жаргалсайхан, А.Энхтулга, охидоос спортын 1-р зэрэгтэй тамирчин Б.Мөнхсайхан нар өрсөлдлөө. Ингээд хөвгүүдээс Спортын дэд мастер А.Жаргалсайхан мөнгөн медаль хүртлээ. Хөвгүүдийн багийг спортын гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Алтантөгс дасгалжуулсан юм. Түүний шавь 2008 оны Сингапурын хүүхэд залуучуудын анхдугаар олимпийн аварга Г.Эрдэнэболд өмнөх хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртэж байлаа. Охидоос спортын 1-р зэрэгтэй тамирчин Б.Мөнхсайхан хүрэл медаль хүртлээ. Энэ удаагийн Хүүхдийн их наадмын спортын гимнастикийн тэмцээнд оролцсон тамирчдаас манай улсын тамирчид ур чадварын хувьд илүү байсныг онцлох хэрэгтэй. Түүний баш дасгалжуулагчаар гимнастикийн сургалттай 21-р сургуулийн багш Э.Оргилмаа ажиллалаа. Хүүхдийн их наадмын спортын гимнастикийн тэмцээнд 11 багийн 24 тамирчин өрсөлдсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ