


Хүүхдийн их наадмын шатрын тэмцээн 7-р сарын 6-ны өдөр Якутск хотын техникийн их сургуулийн байранд эхэлсэн. Энэ тэмцээнд манай улсаас хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй шатарч оюун ухаанаа сорилоо. Шатрын дэд мастер Ү.Үүрийнтуяа 7 өрөг тоглосоноос нэг тэнцэж 5 хожсоноор мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Азийн хүүхдүүд спортын 5-р их наадамд Монголын шатарчид анхын медалиа зүүж байгаа юм.
Монгол улсаас шатрын төрөлд хөвгүүдээс сонирхогчдын дэлхийн аварга, фиде мастер, 1-р сургуулийн шатарчин С.Билгүүн, дэд мастер “Хан-Алтай” клубын шатарчин Э.Болдоо, охидоос дэд мастер, “Хан-Алтай” клубын шатарчин Ү.Үүрийнтуяа, шатрын спортын 1-р зэрэгтэй тамирчин, “Цэцэн нүүдэл” клубын шатарчин Э.Сумъяабаяр нар өрсөлдсөн..
Шатрын багийг “Цэцэн нүүдэл” клубын багш дасгалжуулагч Х.Эрдэнэдорж ахалж Хүүхдийн их наадамд оролцуулсан юм. Цэцэн нүүдэл клубын тухайд энэ клубын шатарчид маш чадвартай, тив дэлхийн аваргууд юм. Цэцэн нүүдэл шатрын клуб нь улсад 7 түрүүлсэн амжилттай.
Хүүхдийн спортын их наадмын шатрын тэмцээнд 18 эмэгтэй, 24 эрэгтэй ша тарчид өрсөлдөж байна. Шатрын тэмцээн нийт 6 өдөр үргэлжилж өчигдөр медалийн эзэд тодорлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ