Г.Батхүү: Соёмбот зээрд азаргаа гурвалсанд их билэгшээж байна

img

Ардын хувьсгалын 91 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ойн баярын азарганы уралдаанд УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн ажнай гурвалсан юм. Энэ үеэр түүний уяан дээр хөөрөлдсөнөө хүргэе. -Энэ жилийн наадмын өнгийг та юу гэж харж байна вэ? -Энэ жилийн наадам өнгөтэй сайхан болж байна. Цаг агаарын хувьд нар, хур тэгширч, хүйтэн биш сайхан байлаа. Монголын олон сайхан уяачид бүгд айраг, түрүү авах гэж улсын наадамдаа шандаст хүлгүүдээ сойдог. Миний соёмбот зээрд азарга улсын наадамд анх удаа уралдаж, гуравт орлоо. Энэ миний хувьд том амжилт. -Та 1996 оноос хойш морь уясан гэдэг билүү. Таны азарганууд их өнгөтэй нааддаг? -Улсын наадамд 1996 оноос хойш уясан. Энэ хугацаанд миний толин хул азарга улсын наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан. Их хурдад нэг айрагдсан. Харин шарга азарга улсын наадамд нэг айрагдсан.  Энэ жил миний азарга бас гуравлаж багаа нь миний хувьд их том баяр. Цагаан сар, наадам гэдэг монгол хүмүүсийн хувьд их чухал баяр байдаг. Энэ сайхан баяртаа монголчууд маань сайхан наадаж, энэ цагтай УИХ-ын сонгууль давхацаж, тэр дундаа Ардчилсан нам ялалт байгуулсанд их билэгшээж байгаа. -Энэ цаг үетэй шинэ Засаг төр байгуулагдах мөчүүд давхацаж байна. Шинэ төрийн өнгийг хэрхэн харж байна вэ? -Засаг байгуулж байгаа энэ цаг үед “Ажнай” Д.Бат-Эрдэнийн азарга түрүүлж, миний азарга гурвалсанд маш их билэгшээж байгаа. Энэ бол намын асуудал биш, монголын ард түмний ирэх дөрвөн жилийн үйлс сайхан байхын эхлэл тавигдлаа гэж ойлгож байгаа. 1990 оноос хойш бид их олон зүйлийг хийж, бүтээх гэж бодсон. Бид өмнө нь эвсэж, хамтарч их олон байдлаар ажиллаж байлаа. Харин энэ удаад нэг том бодлогын төлөө МАХН-МҮАН-ны эвсэл, МАН-ын аль нэгтэй нь эсвэж, тогтвортой Засгийн газрыг байгуулж, аль нэг намын эрх ашгаас илүү, монгол үндэстэн, монгол хүний төлөө ажиллаж амьдрах сайхан цаг ирнэ гэж итгэж байгаа. Баяр наадмын өнгө сайхан байна. Монголын ард түмэн сайхан амьдраасай. Үүний төлөө монгол хүн бүрийн зүрх цохилдог байгаасай. Хоёр их гүрний дунд амьдарч байгаа, дэлхийн олон орны ашиг сонирхолын бай болж байгаа монгол орон үндэснийхээ хатуу язгуур дээд ашгийг дээдэлэх нь монголчуудын үндэсний эрх ашиг байгаасай гэж хүсэж байна даа. -Соёмбо зээрдээ энэ жил өөрөө уясан гэл үү? -Уяа сойлго сайхан таарсан. Уралдахын урьд шөнө би шөнө 02.00 хүртэл бэлчээр дээр нь байж байгаад ирсэн. Морь барианд орно гэдэг морь, уяач, хүүхэд гурвын хөдөлмөрийн их тэмцэл байдаг юм гэсэн. Гурвуулаа сайхан нийлсэн байна гэж бодож байна. Миний хүүхэд ахуй нас хөдөө, морь мал дээр өнгөрсөн болохоор монгол ахуй, ёс заншилаа дээдэлдэг хүний хувьд төрийн маань наадам гэдэг жилд ганц тохиолддог том үйл явдал. Энэ баяраар өөрийн буян заяа, аз хийморь шинжиж, тодорхойлдог. -Хүүхэд байхдаа хурдны морь унадаг байв уу? -Би ухаан санаа суугаад ирэхдээ зэрэг бие томроод морь унах жингээс хасагдсан. Морь дагаж уяачид, унаач хүүхдүүдийг их дагаж явдаг байсан. Өөрөө амьдрал хөөгөөд сургуулиа төгсөж ирээд, нэгдлийн малчин хүн л морь уядаг, сэхээтэн хүн уядаггүй гэсэн ойлголттой нийгэм байхад морь уяж, илүү хэлэгдэж явсан. Тээврийн яаманд байхдаа морь уяахад, хүмүүс наадах чинь нэгдлийн малчны ажил гэж их шүүмжилдэг байлаа. -Та морь малд их хорхойтой хүн наадмын талбай дээр зүг зүгийн хурдан ажнай ирсэн байна. Хамгийн өнгөтэй, үнэ хаясан морь хаанахынх гэж дуулдаж байна? -Би өөрөө бол морь худалдаж, арилждаг хүн биш. Би өөрөө бий болгодог, сайн морь төрүүлэх сонирхолтой хүн. Энэ жилийн хувьд миний соёмбо зээрд азаргатай улсын наадамд урд хойноо орж уралдаж байгаа Б.Наранхүүгийн зээрд азарга их л үнэтэй эзэндээ ирсэн гэсэн. Энэ бол их сайн хэрэг. Монгол малчдын ажил өндрөөр үнэлэгдэж, монголчуудын өөрсдийн бий болгосон соёлын үнэлэмж нэмэгдэж буй хэрэг. Би монгол адууны үнэлэмж өндөр байгаасай. Чадалтай нь худалдаж авдаг байгаасай гэж боддог. -Та сүүлд ямар морь авсан бэ? -Би нэг их морь худалдаж авдаггүй. Эхэндээ сайн угшилын адуу авдаг байсан. Харин одоо өөрөө сайн угшил бий болгох сонирхолтой байна. -Та мэргэжлийнхээ талын зүйлсийг одоо хүртэл орхиогүй бололтой. Сүүлд уяаны гадаа байгаа хоёр “Benz”-ийг тоноглосон гэл үү? -Би өөрөө машинист, эдийн засагч мэргэжилтэй хүн. Энэ дагуу нэлээд хэдэн машин оруулж, аялалын зориулалтаар тохижуулсан. Би техник талын их сонирхолтой, энэ чиглэлээрээ ч бага саг юм хийж байгаа. Хамгийн сүүлд энэ хоёрыг тоноглосон. Аливаа аялалд унаа, тэрэг их чухал байдаг. Миний бодлоор Монголд ирж байгаа аялагчид тухтай аялаад аль болох их мөнгө төлж амрах ёстой. Үүний нэг хэсэг нь яах аргагүй тухтай унаа. Энэ чиглэлээр өөрийн мэдэж, чадах зүйлээ өөрийн боломжоороо хийж байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХУЛГАЙН АНЧИН:
АА МУУ ХУЛГАЙН АНЧИН, ЖИГШҮҮРТ АЛУУРЧИН. ЭРТИЙД НЭГ САЙТ ДЭЭР Г.БАТХҮҮГИЙН АЙМААР ЗУРАГ ТАВИГДСАН БАЙСАН. БААВГАЙ, ГАХАЙ, ЧОНЫГ Ч ЁСТОЙ УЛААН ЦУСАНД НЬ ХУТГААД АЛААД ХЯДАЖ ӨГСӨН БАЙЛЭЭ ДЭЭ. АЙМААР ЮМ.БУРХАН МИНЬ
2013-06-14
уяач:
соёмбо үнхээр хурдан буян эзнийхээ нутагт уралдах эрхгүй боллоодоо батхүү нутагтаа очих эрхгүй болохоор
2012-10-19
hoorhiidee Ene Bathuu hamag horongoo aldchih geed uih-iin gishuun bolohgiu bol balrah geed baina ard tumen demjeed ogbol boloh bailaa, haramsaltai ni 3 orloo doo . mori ni ch hariad erhem Bathuu ch hariad hoorhii horongo ni dundaraad balarch baina . ard tumen arhia baga uuj Bathuug dampuuruulay. Arhia baga uuj Bathuug dampuuruulay
2012-07-19
galaa:
NEREE une shdee bathuu taximaa ogoj surmaar ymaa hamgiin gol ne dor ne ajildag heden maluud ambitslahaas oor yu ch chaddgui garuudaas buh ym bolj bgaa shdee hudlaa humuuseer ergen toirnoo hureeluuleheer iim l urd hulnee shdee busdaar bol neeh muu hun bish shuu bas...
2012-07-18
mundag uls turch mundag hun gej boddog bailaa. unen heregtee mundag luivarchin bolj taarlaa. ta ahin uvurhangaihantai l lav uulzah nuurgui bson bhaa. ta targan bayan hun yum bna targan ohin duuteigee hagrchihav daa. ard tumnee dord uzeh hereggyu shuu taaaaaaaaaaaaaaa
2012-07-17
өвөрхангай:
ханаж цадах болоогүй юм байх даа
2012-07-16
ханаж цадах болоогүй юм байх даа
2012-07-16
bb:
Torson nutagiin haa bolon tend ajilladag shuuh tsagdaagasaa zugtaj end shuuheer hootsoldoj baidag tiim teneg hun baidag yumuu. Taniig Han uul duurgiin ard tumen songoogui Haa nhamaagui han uul duurgeer yah ni ve
2012-07-16
zolo:
chi yasan hutsdagiin be? chadaltai ni hurdan morio avag gene uu? Mongolchuud hezeeneesee moritoigoo baisaiin. chi muu ter arhiaraa olon tumniig horduulsaniihaa nugeliig l bod.
2012-07-14
Polandaas:
Tand amjilt hysej olon saihan hurdan hylegtei bolooroi gej hysen erooj bn.
2012-07-14
Zochin:
Songuulid Batkhuu bas guravlasand bid ih belegsheej bgaa
2012-07-14
Зочин:
BATHUU TA UIH GISHUUN YAJ IIGEED BOLOOROI. TA MONGOL TURD HEREGTEI.
2012-07-14
Zochin:
Songuulid Batkhuu bas guravlasand bid ih belegsheej bgaa
ЗОЧИН:
УГ НЬ ЗАНГАРАГТАЙ САЙХАН УЛС ТӨРЧ ХҮН Л ДЭЭ ЯАХАВ УНАЖ БОСЧ БАЙДАГ Л ХОРВОО ДОО . ЯДАЖ ӨВӨРХАНГАЙНХАА ШҮҮХЭД ӨГЧИХГҮЙ ХАН-УУЛЫЫГ ӨМЧЛӨӨД АВЧИХСАН БОЛОХООРОО Л ХАН- УУЛД ӨГЧ Л ДЭЭ ТЭГЭЭД ТЭЭГЛҮҮЛЭЭД БАЙХАА МЭДНЭЭ . СУРСАН ЮМ НЬ ТЭР БАЙХ . ДҮҮ НЬ ГЭЖ 1 БОДОН ГАХАЙ БАС НИЙСЛЭЛИЙГ ӨМЧЛӨХ САНААТАЙ АВГАЙ БАЙДАГ .ОДОО ТЭГЭЭД БОЛОО ЮМ БИШ ҮҮ ? ЯАХАВ БЭЛТРЭГ ЭНХБОЛДЫГ ХАРИН ДИЙЛЭХ НЬ Л ЧУХАЛ БАЙНА Л ДАА
2012-07-14
malchin:
nutag amitai ard tymnee boddog bol shovgiin 4t yldsen gedgee hyleel dee. arvai heeriin huu l ym bol ardiinhaa songoltiig zovshoordoo ah min. taniig hurald garsanch tvmen olon tataad buulgna ich.
2012-07-14
malchin:
nutag amitai ard tymnee boddog bol shovgiin 4t yldsen gedgee hyleel dee. arvai heeriin huu l ym bol ardiinhaa songoltiig zovshoordoo ah min. taniig hurald garsan tvmen olon tataad buulgna ich.
2012-07-14
Bathuugiin mori airagdahaaraa ard tumnii amidral deeshildeg yum uu? Soliotoi novsh ve yaasan
2012-07-14
өвөрхангайгаас хэн ч УИХ-д орж ирсэн МАН-ы эрх ашиг л орж ирэх болно. Иймд ил тодоор нь МАН-ы 2-г УИХ-д суулга
2012-07-13
Ooroo ch 3 aar davhisaan mori ni baya llama
2012-07-13
Bayar hurgiyeee. Oiriin jiluudees ontsgoi saihan bolloo. Naadam songuuli 2oo yalgahgui humuus bolovsroloo nemj yum buteechiheed yarimaar yum. erh choloo n ihdeed bgaa ulsuud olon bolj shuu hoh tenger mine!
2012-07-13
Uvurxangaichuud:
Xexe tegvel ugaasaa l bux zuil ni gurvaar geed tegshirsen baisiin bna l daa xaxa
2012-07-13
Uvurxangaichuud:
Batxuu dargaa tanii Soyombot zeerd azarga turiin ix naadamd 3-aar davxisand bayar xurgie. Ta ch mun yalgaagui turiin songuulid 3-aar davxisan baina er xun shig taximaa ugchixiich dee.
2012-07-13
Uvurxangaichuud:
Xexe tegvel ugaasaa l bux zuil ni gurvaar geed tegshirsen baisiin bna l daa xaxa
Mongol zaluu:
Batxuu axaa ta songuuliin taximaa uguuchuu yalagdaj sur l daa. Tursun nutag Uvurxangaidaa butsaad Ochix nuurtei baix xeregtei bolov uu. Ard tumen chamig xarj baigaa.
2012-07-13
өвөрхангай:
ханаж цадах болоогүй юм байх даа