А.Ариунсайханы зээрд түрүү магнайгаар тодорлоо
Эрлийз морьдын дунд насны ангилалд тоосоо өргөсөн хурдан хүлгүүд барианд орлоо. Энэ ангилалд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул А.Ариунсайханы зээрд түрүүллээ. Харин аман хүзүүнд Х.Бат-Эрдэнийн сартай хээр, айргийн гуравт Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ц.Буянбаатарын хул, дөрөвт Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээгийн бор хурдалсан юм. Түүнчлэн Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын хээр айргийн тавд орсон юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ