Н.Батбаяр Г.Батхүүгийн уяанд саатаж, түүний “Benz”-тэй танилцлаа
Улсын баяр наадмын үеэр УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийнх олны хөлд дарагдсан уяануудын нэг байлаа.
“Шунхлай” отог хэмээн нэрлэгддэг олон үймсэн энэ уяан дээр манай сурвалжлах хэсгийг ирэх үед гэрийн эзэнтэй хамт дөрвөн жил тохой нийлүүлэн саарал ордонд суусан УИХ-ын Н.Батбаяр гэр бүлийн хамт хүрэлцэн ирсэн байсан юм.
Гишүүд гэр бүлийнхнийхээ хамт дотно яриа өрнүүлэн гэрт хэсэг саатсанаа УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн тоноглосон аялалын зориулалтын “Benz”-ийг үзэж сонирхсон.
Эдгээр хоёр машиныг Г.Батхүү захиалгаар хийлгэсэн бөгөөд чамгүй үнээр тоноглосон гэж дуулдсан.
-УИХ-ын гишүүн Н.Батбаяр гэр бүлийн хамт
-Н.Батбаяр: Миний охин ч энэ жил аавыгаа сайн уясан. Их туршлагатай болж байгаа.
-УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн уяа





У.Жигүүр
Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ