
Бидний мэдэх “Rocky Balboa”, “Rambo” зэрэг кинонуудаараа танигдсан жүжигчин Силвестер Сталлонигийн хүү Сеиж Сталлони өчигдөр 36 насандаа таалал төгссөнийг түүний хуульч мэдэгджээ.
Түүний үхлийн шалтгаан нь эм хэтрүүлэн хэргэлснээс байж болзошгүй гэнэ.Газар дээр ямар нэг гэмт хэргийн ул мөр байхгүй байжээ.
“Силвестер Сталлони хүүгийнхээ энэ гэнэтийн эндэгдлээс болж маш их цочирдсон байгаа. Сеиж маш авъяаслаг, гайхалтай залуу байсан. Түүнийг байнга дурсан санах болно” хэмээн Силвестерийн төлөөлөгч мэдэгдэлдээ хэлсэн юм.
Сеиж Сталлони аавтайгаа хамт “Rocky V” болон “Daylight” кинонуудад тоглож байсан юм. Тэрээр сүй тавьсан байсан бөгөөд хэд хэдэн киноны төсөл дээр ажиллаж байсан байна
Ц

.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ