Хүүхдийн спортын наадамд 600 сурвалжлагч ажиллав

img

“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмыг “Шууд” телевиз болон “Шууд.мн” сайтын сурвалжлах баг цаг алдалгүй үзэгч, уншигч нартаа хүргэж байсан билээ. Нийт 15 хоногийн турш мэдээ мэдээллийг Монгол түмэндээ хүргэхэд ивээн тэтгэгчээр хамтран ажилласан компьютерийн “Онлайн төв”-ийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. Монгол улсаас “Шууд” телевиз, “Монгол” телевизийн сурвалжлагч, зураглаач нар ажиллалаа. Энэ наадмыг сурвалжлахад нийт 200 телевизийн 600 сэтгүүлч, сурвалжлагч ажилласан юм. Монгол, Казахстан, Иран, Кувейт, Энэтхэг, Палестин зэрэг орны болон ОХУ-ын Москва, Санкт-Петербург, бусад мужийн сэтгүүлчид ажилласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ