
Формула 1-ийн нисгэгч Льюис Хэмилтоны энэ долоо хоногийн эхээр хийсэн үдэшлэг халуухан найз охиныг нь бухимдахад хүргэжээ.
Барагтай бол ууж, үдэшлэг цэнгээн дээр харагдаад байдаггүй залуу маань 10 эмэгтэйн хамтаар пентхаус зочид буудалд оргилуун дарс буудуулан өглөөний 5 цаг хүртэл наргисан байна. Түүний энэ үйлдэлд буруу байхгүй ч энэ явдал нь Николийг маш эвгүй байдалд оруулж, уурыг нь хүргэсэн гэнэ.
Николь “X Factor” шоуны Их Британи дах хувилбарын шүүгчээр ажиллахаар болсон бөгөөд одоогоор Лос Анжелест байгаа юм. Түүнийг АНУ-д байхад ийм хэрэг гаргасанд уурлах нь зүйн хэрэг биз ээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ