Шивээстнүүдэд АНУ-ын ногоон карт өгөхгүй

img

Английн “Daily Mail” сонинд бичсэнээр хэдий гэмт хэргийн ямар ч холбогдолгүй, тэмдэглэлгүй ч шивээстэй Латин америкчуудад АНУ-д байнгын оршин суух эрх, эсвэл ногоон карт олгох нь сүүлийн таван жил огцом багассан гэнэ. Нэгэн мексик эрийн ярьж байгаагаар түүнээс цагаачлалын албаны ажилтан шивээс нь гэмт хэргийн ямар нэг бүлэглэлтэй холбоотой эсэхийг асуусан бөгөөд яг энэ шалтгаанаар тэрээр байнгын оршин суух эрх авч чадаагүй аж. Хэдий цагаачлалын албаныхан хүмүүсийн хүсэлтийг гадаад үзэмжээс болоод буцааж байгаа гэж шууд хэлж болохгүй ч үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор ямар ч хүний хүсэлтийг ч хүлээн авахгүй байж болох юм. Үүнд гэмт хэргийн болон танхайн бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй хэн нэгэнд орогнох эрх олгохгүй байх асуудал багтах билээ. Ийм шалтгаанаар татгалзсан хүсэлт 2006 онд хоёр байсан бол энэ тоо 2010 онд 82 болж өсчээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

В. Ганзориг:
Монголчуудын хувьд диваажин гээд шагшираад байдаг нөгөө ардчилалын гайхалтай үлгэр жишээ, ялгаварлан гадуурхдаггүй бас юу юу ч билээ бүлтрээд байдаг амэрик чинь юу болов . Зарим бодлого дээр хойд солонгосоос үлгэр жишээ аваад эхэллээ.
2013-01-15