Орос хакер Apple-ыг сандаргав

img

Өөрийгөө “ZonD80” гэж нэрлэсэн оросын нэгэн хакер iPhone болон iPad-нд хэрэглэдэг аппликейшнуудыг үнэгүй хэрэглэх аргыг олж, зааврыг нь олон нийтэд цацан Apple компанийг сандаргажээ. Тус компанийн хэрэглэгчид мөнгө төлж аппликейшнээ шинэчлэдэг тул энэ нь ноцтой асуудал гэдэг нь дамжиггүй юм. Хүмүүс үнэгүй аппликейшн хэрэглэхийн тулд ердөө сайхь хакерын сайтаас аюулгүйн гэрчилгээ  татан авч, утасныхаа wi-fi холболтын тохиргоог өөрчлөх шаардлагатай аж. Орос эр энэхүү аргачлалаа тайлбарласан бичлэгээ YouTube дээр тавьсан байсан боловч өчигдөр устгагдан “Apple компаниас гаргасан зохиогчийн эрхийн гомдлын дагуу устгалаа” гэсэн бичиг тавьсан байлаа. Одоохондоо Apple компани энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

m:
jealbreack gdg n yu iin?
2012-07-21
Би тив тойрч дуугарч чадна. Үхрийнхээ бэлчээрээс хол явж үзээгүй ахын дүү/ах та өөрөө бууны нохой байлгүйдээ. Би хэн нь бульхай, луйвар хийгээд байна, хэн нь зөв замаар явж байна гэдгийг алдаагүй ойлгох ухаан, боловсрол хоёр байна. Би эх орондоо хайртай учраас аль нэг сайт руу халдаж хөгийн ажил хийхгүй ээ.
2012-07-16
Jailbreak uu:
Jailbreak uu
2012-07-15
Anonymous:
Extra yu yriad bna ene 2nam chamd yamar khamaa bna MAXH iin buunii nokhoi min duugui bj bai
2012-07-15
Би тив тойрч дуугарч чадна. Үхрийнхээ бэлчээрээс хол явж үзээгүй ахын дүү/ах та өөрөө бууны нохой байлгүйдээ. Би хэн нь бульхай, луйвар хийгээд байна, хэн нь зөв замаар явж байна гэдгийг алдаагүй ойлгох ухаан, боловсрол хоёр байна. Би эх орондоо хайртай учраас аль нэг сайт руу халдаж хөгийн ажил хийхгүй ээ.
Extra-13:
Орос эрийн cracker ч амархан байна аа. Монголын авилгач МАН, АН -ын сайтуудад халдаж тэвдүүлбэл ямар юэ?.
2012-07-15
kk zugeerl jealbreack hiiged buh ym ungui shude
2012-07-15