Түр зуурын бороотой

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төвийн нутгийн ихэнх газраар бороо, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 29-34 градус, зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ