Ардчилсан намын залуучууд сонгуулийн тогтолцооны талаарх байр сууриа тодорхойллоо

img

Өнгөрөгч пүрэв гарагт Ардчилсан намын залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбоо /АЗХ/-ны Бага чуулганы ээлжит III хуралдаан хуралдсан байна. Хуралдаанд тус холбооны удирдлага, нийслэл, аймаг, дүүргийн салбар байгууллагуудын удирдлага, гишүүдийн төлөөлөл болсон 80 гаруй залуучууд оролцсон бөгөөд холбооны Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх, сонгуулийн тухай хууль, сонгуулийн тогтолцооны талаар баримтлах бодлого, байр сууриа тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. АЗХ-ны Бага чуулганы ээлжит III хуралдааныг нээж тус холбооны Ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор хэлсэн үгэндээ “АЗХ-оос санаачлан хэрэгжүүлж “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг нийт залуучуудаар хэлэлцүүлж, түүнийг Монголын залуучуудыг хөгжүүлэх гол бодлого болгохоор ажиллаж буй энэ чухал цаг үед холбооны Бага чуулганы ээлжит хуралдаан хуралдаж буй нь өндөр ач холбогдол өгөхүйц үйл явдал болж байна. Учир нь “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт та бүхний үзэл бодол, бодит санал санаачлагыг тусган, улмаар Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулсанаар бидний энэхүү хөтөлбөр бодит үр дүнгээ өгч чадах юм. Мөн 2012 оны бүх шатны сонгууль болоход хэдхэн сар дутуу байгаа энэ үед АЗХ нь намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд сонгуульд хэрхэн үр дүнтэй оролцох, залуучуудыг хэрхэн сонгуульд идэвхитэй оролцдог болгох, сонгуульд нэр дэвших залуучуудын хувь, оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, сонгуулийн ямар тогтолцоо, хууль, эрх зүйн орчин залуучуудад хэрэгтэй байх зэрэг зарчмын олон асуудлаар байр сууриа нэгтгэх чухал үүрэг энэ удаагийн Бага чуулганы хуралдаанд оногдож байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Бага чуулганы ээлжит хуралдааны үеэр АЗХ-оос санаачлан хэрэгжүүлж “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн “Амьдралын боловсролой Монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой Монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай Монгол залуу хүн”, “Авлигагүй Монгол залуу хүн” гэсэн зорилтын чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд тус холбооны гишүүдийн зүгээс Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар, монгол залуу хүний хөгжлийн талаар ихээхэн бодитой санал, санаачлагууд олноор гарч байсан юм. Мөн хуралдааны үеэр сонгуулийн тухай хууль, сонгуулийн тогтолцооны талаар АЗХ-ны баримтлах дараах бодлого, байр суурийг тодорхойлсон байна. Үүнд : 1. Ардчилсан Залуучуудын Холбоо нь 2012 оны бүх шатны сонгуулийг пропорциональ давамгайлсан холимог сонгуулийн тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 2. Ардчилсан Залуучуудын Холбоо нь 2012 оны УИХ-ын сонгуулийг явуулахдаа нэг тойрогт оногдох мандатын тоог тойргийн сонгогчдын тоотой уялдуулан тэнцвэртэй тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна. 3. Ардчилсан Залуучуудын Холбоо нь 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр нэгэн зэрэг явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн тус Бага чуулганы хуралдааны хэлэлцэх нэг гол асуудал нь АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудал байсан бөгөөд холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Бямбадоржийг АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нам дагаж далгансан залуус. Намд элсэж үзэл бодлынхоо боол болох юун сайхан байнаа. Эцсийн дүн нь эрх мэдэл албан тушаал гоирлогчид
2011-10-25
Hogjiltei zaluuchuud. Bugd l neg alban tushaal goridson huuhduud baidag yum. Ene Bolor gedg chini nogoo hunii erhiin daisan shuu dee.
2011-10-24
ÌÀÍ-ûí çàëóóñ áîë ýöýã ýõèéíõýý òºðººñ õóëãàéëñàí ìºíãºíä áÿëóóðñàí çàëóóñ.Òýä á¿õíèéã ìºí㺺ð äèéëýõèéã áîääîã.Õàðèí ÀÍ-ûí çàëóóñ áîë ººð ø¿¿.Òýä áîë æèíõýíý ìîíãîëûí çàëóóñ
2011-10-24
ÀÍ-ûí çàëóó÷óóä áîë ÕÓ íàìûí çàëóó÷óóä øèã àëáàí òóøààë àøèã õîíæîî õàðäàãã¿é æèíõýíý ººðñäèéíõºº ¿çýë áîäëîîð áàéäàã çàëóóñ.Òýä õýí íýãíèé íºìºð íººëºãò îðæ ÿâàõûã õ¿ñäýãã¿é áÿëäóó÷ äîëèãíóóð áèø.Òà íàð øèã çàëóóñ Ìîíãîëä õýðýãòýé.
2011-10-24
Хэдэн суганы үснүүд хуралдаа л биз юу хийж гийгүүлсэн хулгайчууд вээ
2011-10-24
Baatarkhuu yu ve. Ene medreleer l dutaj gene
2011-10-24
zzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzz yana daaa .ene nam suirchee.um ma ni bad mi hun
2011-10-24
ХУЛГАЙЧИЙН ДАМЖААНЫ ХУЛГАРУУД Л БАЙНА
2011-10-24
zzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzz yana daaa .ene nam suirchee.um ma ni bad mi hun
Гоё шүү. Энэ НАМЗХ-ны хэдэн гарууд үнэн боож үхэх юмаа энд байгаа сэтгэгдэлүүдийг харахад тэгэх тусам нь манай намын залуучууд улам гялалзанаа ах нь итгэж байгаа шүү дүү нартаа. Ардчилсан хувьсгалын партизан нарын нэг
2011-10-24
Сонгууль дөхлөө шижигнүүлээд өг залуусаа. Ямар МАН ын залуус шиг ашиг хонжоо албан тушаал харж намд орсон биш. Сэтэглээрээ эвдрээгүй гайгүй залуус шиг байгаа юм энэ АН ын залуус.
2011-10-24
АН 2020 гэж нэг яаян хийгээд байгаа. 2020 онд одоо амьдарч байгаа хичнээн өвөгчүүд эмэгчүүд бас зарим хүмүүс амьд байхын болоо. Бүү явцуурцгаа. өнөөдөр болохгүй байгаа юмаа л ярь. Өнөөдөр бүтэлгүй байж ирээдүйд бүтэлтэй байхын гэж эндүүрээд хэрэггүй ээ. Ан бол ард түмнээ үймээн самуунд оруулчаад ард нь аятайхан хуйвалдаж ХУ намтай эвсэж ард түмнээсээ уравсан хулгай нар.
2011-10-24
sul doroi bna zaluusaa. Odoogiin darga nart chine itgel aldarsan ch zaluus ta nart itgej blaa. Getel yrj helj bgaa chine hereg alga daa
2011-10-24
ЭНЭ ЗАЛУУСЫН ХИЙЖ БУЙ ХУРЛЫН ТУХАЙ УНШААД МОНГОЛД АРДЧИЛАЛЫН ДАРХЛАА ҮНДСЭНДЭЭ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ ГЭЖ ДҮГНЭХЭЭС ӨӨР ЗАМГҮЙ БАЙНА. ЯАНА ДАА.
2011-10-24
шшшшшшшш чааваас АН-ын залуу халаа ийм сохор байх гэж. Та нар сонгуульд өрсөлдөх эрх чинь байгаам уу. Намдаа 50 саяыг тушааж энэ өндөр босгыг давах чадал та нарт байгаа муу. Өнгөрсөн хөгзөрч ХУ намын хармаанд орчихсон намынхаа өнөөгийн удирдлагыг татан буулгах эр зоригийн хурал хийх чадвар та нарт алга уу. Нийгмээ нэг бүлэгллийн хараат байдлаас гаргаж хариуцлагыг өндөржүүлэх сөрөг хүчнийардчиллын үндсэн зарчимд нийцүүлэх ухаан бодол та нарт алга уу. Ийм тэнэг хурал хийгээд сууж байгаа чинь ирээдүйн АН-ын хөл гарын сургууль муу байгаагийн шинж.
2011-10-24
Сонгуулийн хольмог хэлбэр нь ард түмэнд бол ямарч хэрэггүй. 2 нам 48-28 гэж маргалдаад байгаа ч үнэн хэрэг дээрээ өөрсдийгөө дахин гарч ирэх боломжийг өндөрсгөх гэж улайрч байгаа хэрэг. 2008 оны сонгуулийн арчаагүй байдал бол энэ сонгуулийн хэлбэрээс үнэндээ болоогүй. МАН-ын луйварчдаас л болсон хэрэг. Хэрэв үнэхээр сонгуулийг шудрага явуулж төр засгийг ард түмний итгэл хүлээлгэсэн хүнээр бүрдүүлэе л гэж байгаа юм бол хольмог бус шууд сонгуулийг явуулж харин хяналтын эрх зүйн тогтолцоог маш нарийсган өндөржүүлэх хэрэгтэй. Хольмог хэлбэр гэдэг нь тодорхой хувь нь намын нэрээр нөгөө хувь нь нэр дэвшэгчдийн нэрээр сонгууль хийнэ гэсэн үг. Гэтэл намын нэрний ард өнөөгийн нэр хүнд нь уначихсан С.Баяр С.Батболд Ц.Нямдорж мэтүүд нь нам дотроо азрагалаад гараад ирнээл гэсэн үг. Хэдий ард түмэн тэднийг сонгохгүй гэдэг нь тодорхой болцон ч ийм аргаар эд гарч ирэх гэж ингэж хольмог хэлбэрийн хойноос улайрцгааж байна
2011-10-24
Office bolon amraltiin tasalgaa,VIP oroo,Coffee lounge(shop)-d bairshuulan hereglen togloj boloh GOLF-n ij burdeliig sanal bolgoj bna.Burdeld:30cm orgon-3m urttai 2zamtai zuleg,2nuhtei bombog butsaagch,2sh bombog,1sh putter(tsohiur)bgaa.Tanii office-t zaaval baih zuil shuu.Une 150000-380000tog.Udahgui Angliin PGA Tour brendin ij burdel(250000tog),Korea-n Mr GOLF brend-n tansag ulaan modon ij burdel(380000tog),Taiwani modon ij burdel(250000tog)shineer irne.Utas:99193887
2011-10-24
Vakuum tsonhni salhi siigeltiig naidvartai zogsoono(Rezin solino,Silikon duurgelt)-10000tog.Zahialgaar nemelt:Hamgaalaltin daragch tugjee 2500,orgogch evees 500tog-r chanartai sain hiij togtoono.Oros teh kompani.Utas:95000020
2011-10-24