
Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг энэ жил БСШУЯ-наас хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулсны дагуу олгожээ.
Энэ хичээлийн шинэ жилд хэрэглэх сурах бичгийг ирэх сараас худалдаанд гаргах аж. 2012-2013 оны хичээлийн жилд 89 нэр төрлийн 1 315 348 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлэхээр болжээ. Үүний 27 нэр төрлийн сурах бичгийг шинээр зохиож, 62 нэр төрлийн сурах бичгийг дахин хэвлэсэн аж. Мөн шинээр зохиосон тавдугаар ангийн сурах бичгийг казах хэл рүү орчуулах ажлыг Баян-Өлгий аймгийн Боловсролын хэлтэстэй хамтран туршилтаар эхлүүлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ