
Амьд хөгжим сонирхогч залуусын дунд зохиогддог “Playtime 2012” наадмын тасалбар удахгүй худалдаанд гарах гэж байгаа сайхан мэдээг залуустаа дуулгая. Тасалбарын хувьд өмнөх жилүүдийнхээс ялгаатай байх аж.Тодруулбал гэр бүл, найз нөхдөөрөө үзэх амьд хөгжим сонирхогчдод зориулан багцын тасалбар гаргасан байна. “Playtime” наадам уламжлал ёсоор хоёр өдрийн турш буюу наймдугаар сарын 4,5-нд гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт болно. Эхний өдрийн тоглолтын үзэх тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх бол, хоёр дахь өдрийн тоглолтын тасалбар 20 мянган төгрөг байх юм. Багцын тасалбарт таван хүн хоёр өдрийн тоглолт үзэх үнэ 80 мянган төгрөг, 10-уулаа үзэх багцын тасалбар 150 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Дашрамд дуулгахад наадмын бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд наадамд оролцох хамтлаг, дуучдыг энэ сарын 20-ныг дуустал бүртгэх юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ