Хойд Солонгосын зэвсэгт хүчний дарга албан тушаалаасаа буужээ

img

Тус улсын үндэсний хэвлэлийн мэдээлснээр зэвсэгт хүчний дарга, Цэргийн төв хорооны орлогч дарга болон эрх баригч Хөдөлмөрийн намын дээд албан тушаалыг хашиж байсан Ри Ёон Хо үүрэгт ажлаасаа буужээ. Намын товч мэдэгдэлд тэрээр “биеийн байдал муу” байгаагаас гэсэн байна. Гэхдээ энэхүү тайлбарт үл итгэсэн байдал Өмнөд Солонгост байгааг Сөүл дэх BBC-гийн сурвалжлагч хэлжээ. Ри Ёон Хог ажлаас нь буулгах энэхүү шийдвэр нь Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Жон Ун одоо улсаа ямар чиглэлд залах гэж буйг ажиглагчдын анхааралд авчирлаа. Түүний удирдлагын тайван арга барил нь тус улсын хаалттай дэглэм өөрчлөгдөж магадгүй гэсэн таамаглал гарахад хүргээд байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ