ҮЗХ-ны хурал эхлээгүй байна
ҮЗХ-ны хурал өнөөдөр Төрийн ордны их танхимд 11.00 цагаас хуралдах тов гарсан боловч хараахан эхлээгүй байна.
Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг бүлгийн даргаар 96.4 хувийн саналаар сонгосон бол Ерөнхий сайдад тус намын дарга Н.Алтанхуягийг, Монгол Улсын Их Хурлын даргад УИХ-ын гишүүн З.Энхболд нарын нэрийг тус тус дэвшүүлэх саналд нэгдсэн юм. Өнөөдөр болох ҮЗХ-ны хуралдаанд 200 гаруй гишүүн оролцоно гэсэн урьдчилсан мэдээлэл байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ