
Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 11198 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1082 хэргээр буюу 10.7 хувиар өсчээ.
Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (721), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (162), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (153), байгаль хамгаалах журмын эсрэг (57) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2012 оны эхний зургаан сарын байдлаар 4260 хүн гэмтэж, 503 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 202 буюу таван хувиар өсч, нас барсан хүний тоо 67 буюу 11.8 хувиар буурсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ