З.Энхболдыг 100 хувийн саналаар дэмжлээ
ҮЗХ-ны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргад З.Энхболдыг нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжлээ. Түүнчлэн Ерөнхий сайдад нэр дэвшээд буй тус намын дарга Н.Алтанхуягаас АН-ын гишүүд асуулт асууж эхэлсэн байна.
УИХ-ын даргад нэр дэвшсэн З.Энхболдын ажилласан байдал
Зандаахүүгийн Энхболд 1966 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, охин, хоёр хүүтэй.
-1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль,
-1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Автоматик, телемеханикийн инженер мэргэжилтэй
-1996 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуульд Олон улсын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.
-1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга, 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
-2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
-2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
-2004-2012 онд УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгийн сонгуулийн тойргоос хоёр удаа сонгогдсон. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар, УИХ-ын Аюлгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг. УИХ дахь Монгол-Америк, Монгол-Орос, Монгол-Сингапур, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр тус тус ажиллажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ