
Төрийн ордны Их танхимд хуралдаж буй Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 39 дүгээр хуралдаанаар дөнгөж сая Ерөнхий сайдад тус намын дарга Н.Алтанхуягыг нэр дэвшүүлснийг 100 хувийн санал нэгтэй дэмжсэн байна. Хуралдаан хаалттай үргэлжилж байгаа аж.
Ерөний сайдад нэр дэвшсэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн ажилласан байдал
-1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.
-1976-1981 онд МУИС-ийг биофизикч, физикийн багш мэргэжлээр төгссөн. Удирдлагын хөгжлийн институтийн төрийн захиргааны удирдлагын ангийг төгссөн. Москвагийн Улсын Их сургууль, Хумбольдтын их сургуульд биофизикийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, ХБНГУ-д намын ажлын удирдлагын чиглэлээр дамжаа дүүргэсэн. Англи, орос хэлтэй.
-1981-1990 онд МУИС-ийн биофизикийн тэнхимд багш
-1990-1992 онд Монголын Социал Демократ намын нарийн бичгийн дарга
-1992-1993 онд Удирдлагын хөгжлийн институтэд сонсогч
-1993-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал
-1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга
-1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн
-1998-1999 онд Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайд
-1999 онд УИХ-ын Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга
-1999-2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга
-2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын дарга
-2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга
-2003-2004 онд “Алтангадас” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч
-2004 оны 08-09-р сард Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын Дэд дарга
-2004 оны 09 сараас 2006 оны 01 сар хүртэл Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Сангийн сайд
-2006 оны 10 сараас УИХ дахь Ардчилсан Намын Зөвлөлийн зөвлөх, 2008 оны 1-р сараас Ардчилсан Намын Бодлогын Зөвлөлийн дарга
-2008 оны 6 сарын 29-нөөс УИХ-ын гишүүн.
-2008 оны 08 сарын 30-наас Ардчилсан Намын даргаар тус тус ажиллажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ