Хиллари Клинтон Израйльд айлчилж байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Израйлийн удирдагчидтай тус бүс нутаг болон Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр өчигдөр шөнө Израйльд буусан байна.
Айлчлалынхаа үеэр Клинтон Ерөнхий сайд Бенжамин Нетаняху, Ерөнхийлөгч Шимон Перес, Батлан хамгаалах сайд Эхуд Барак, Гадаад хэргийн сайд Авигдор Либерман болон Палестины Ерөнхий сайд Салям Файядтай уулзах юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ