
Дэлхийн супер од, реппэр, хөгжмийн зохиолч, продюсер Питбуллийн гайхамшигт хит дуунууд 2012 оны долдугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэхээр товлогдоод байсан билээ. Питбуллийн тоглолт амьд хөгжимтэй байх бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглан 3D тайз босгон, хамгийн хүчтэй хөгжмийн дуугаралт, лазер шоуны гайхамшгийг мэдрүүлэх болно гэдгийг “BE”-ийнхэн мэдээллээд байсан юм.
Гэвч уг тоглолт хойшлогдсон таагүй мэдээ гараад байгаа билээ. Тоглолт хойшилсон шалтгаан нь дэлхийн супер од Питбулл өдөр алгасахгүй тоглолтой байгаа учраас ийнхүү монгол дахь тоглолтоо хойшлуулж есдүгээр сарын 8-нд болгон хойшлуулжээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ