Аюулт үзэгдлийн улмаас 13.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Манай улсад энэ оны эхний хагас жилд аюулт үзэгдэл, осол 2322 удаа гарчээ. Үүний улмаас 104 хүн амь насаа алдаж, 7.3 мянган толгой мал, амьтан хорогджээ.
Түүнчлэн объектын түймэр 2056 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 32 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 26 удаа, бичил уурхай, нурангины осол 14 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 10 бүртгэгдсэн аж. Аюулт үзэгдэл, ослын улмаас 13.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ