
Пакистаны “Жамат-и-Ислами” намын дэмжигчид өчигдөр НАТО-гийн хангамжийн шугамыг нээж байгааг эсэргүүцэн Пакистаны өмнөд хот Карачи хотод жагсжээ. Тэд Америкчуудын эсрэг уриа лоозон барин, хашгирч байв.
Тус намын дарга Сиед Мунавар Хасан нийслэл Исламабадыг Вашингтонтой сүлбэлдсэн болон АНУ-ын өдөөсөн дайныг буруутгаж байлаа. Тэрээр хэлэхдээ “Бид бие даасан гадаад бодлоготой байх ёстой. Тиймээс бид өөрсдийн давуу байдлыг хамгаалах хэрэгтэй болохоос биш Америкийнхыг давуу байдлыг хангах ёсгүй” гэсэн юм.
НАТО-гийн хангамжийг Афганистан руу зөөхөөс өмнө уг боомт дээр хүлээн авах аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ